Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

"ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭГ ӨДӨР" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-10-31

"ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭГ ӨДӨР" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Булган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Хууль сурталчлах нэг өдөр" дэвжээ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх түүгээр дамжуулан эцэг эхчүүдэд хуулийн талаарх мэдлэгийг олгох зорилготой уг тэмцээнд 18 баг оролцож оюун ухаан, авьяас чадвараараа өрсөлдлөө.
Тэмцээний дүнгээр:
🥇Тэргүүн байр - 3 дугаар сургуулийн 11а ангийн "Зегима" баг
🥈Дэд байр - 2 дугаар сургуулийн 11б ангийн "Law Force" баг
🥉Гутгаар байранд - 2 дугаар сургуулийн 12б ангийн "Тасууд" баг
🏅Тусгай байранд - 3 дугаар сургуулийн 10а ангийн "Хүмүүн бичиг" баг
Сурагчдадаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нараар:
🥇Тэргүүн байр - 3 дугаар сургуулийн багш Э.Солонго
🥈Дэд байр - 2 дугаар сургуулийн багш Б.Туяацэцэг
🥉Гутгаар байранд- 3 дугаар сургуулийн багш Н.Мягмаржаргал нар шалгарлаа.
Мөн тэмцээнд амжилттай оролцож хууль эрхзүйн мэдлэгээ тэлж, бусдыгаа манлайлан оролцсон нийт сурагчддаа баяр хүргэн амжилт хүсэж, хууль ёсыг эрхэмлэж зөвийг түгээн дэлгэрүүлж, хариуцлагатай иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөе

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11309
8727 / 77%
1164 / 10%
410 / 4%
1008 / 9%