Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

ГХУСАЗЗөвлөл


нийт 141

Цасан шуурганд төөрсөн бол яах вэ

2023-11-20 546
Эрсдэл хэнд ч, хэзээ ч тохиолдож болзошгүй. Тиймээс тухайн үед үүссэн нөхцөл байдлаа зөв үнэлж, эрсдэлийг хохирол багатай туулах арга ухаанд хүн бүр суралцсан байх учиртай. #Урьдчилансэргийлье. Сэрэмжтэй байя.

Сургалт зохион байгуулав.

2023-11-17 401
Цагдаагийн газраас Булган сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Үе тэнгийн дээрэлхэлт, түүнээс урьдчилан сэргийлье” зэрэг сэдвээр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгуулж, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас байршуулж, цахим орчинд аюулгүй байдлаа хангах чиглэлээр гарын авлага тарааж ажиллалаа.

Дэвжээ тэмцээн, ЭССЭ бичлэгийн уралдаан зохион байгуулав.

2023-11-06 771
Булган сумын ИТХ, сумын ЗДТГ болон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран Булган сумын ерөнхий боловсролын сурагчдын дунд "ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ НЭГ ӨДӨР" дэвжээ тэмцээн, "ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БИДНИЙ ОРОЛЦОО" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг тус тус зохион байгууллаа. "ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ НЭГ ӨДӨР" дэвжээ тэмцээний 🥇Тэргүүн байранд: Б.Мөнхжин ахлагчтай "Цэлмэг" баг, 🥈Дэд байранд: Н.Мягмардулам ахлагчтай "Зема" баг, 🥉Гутгаар байранд: н.Хэрлэн ахлагчтай "Сэтгэмж" баг ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БИДНИЙ ОРОЛЦОО" эссэ бичлэгийн уралдааны 🥇Тэргүүн байранд: 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Должинсүрэн, 🥈Дэд байранд: 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Одмаа, 🥉Гутгаар байранд: 3 дугаар сургуулийн 10а ангийн сурагч У.Номунбилэг нар тус тус шалгарлаа. Дэвжээ тэмцээнд 10 баг, ЭССЭ бичлэгийн уралдаанд 13 оролцогч оролцов. ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН НИЙТ СУРАГЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭН БАЯР ХҮРГЭЖ ЦААШДИЙНХ НЬ ХИЧЭЭЛ СУРЛАГАД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Салбар зөвлөл хуралдав.

2023-11-01 450
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ГХУСАЗСЗ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11.0 цагт хуралдав. Хурлаар: Салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын хувиарлалтад өөрчлөлт оруулах, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах "Дэвжээ" тэмцээний бэлтгэл ажлын явц, ЭССЭ бичлэгийн уралдаанд ирүүлсэн материал зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Та ТАТГАЛЗ аян

2023-09-28 701
Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 оны эхний найман сард 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Согтуугаар үйлдэгдсэн 3289 гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 616 буюу 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 3289 гэмт хэргийн 1411 буюу 42.9% нийслэлд, 1878 буюу 57.1% нь орон нутагт, өмнөх оны мөн үед 3905 гэмт хэргийн 1816 буюу 46.5% нь нийслэлд, 2089 буюу 53.5% нь орон нутагт тус тус бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө зохион байгуулж байсан "Намайг алгас" нөлөөллийн аяны үргэлжлэл "Та-татгалз" ерөнхий арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 18-аас 30 хоногийн хугацаатай зохион байгуулж эхэллээ.

НЭГ ЗАМ- НЭГ СОЁЛ

2023-06-30 548
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй Нэг зам- Нэг соёл арга хэмжээ Булган аймаг, Булган суманд хэрэгжиж байна. Замын хөдөлгөөнд оролцогч иргэн, жолооч Та зам тээврийн хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, байгаль орчиндоо эерэг хандлагаар хандаарай. Баярлалаа.

Аминаас илүү үнэтэй хурд гэж үгүй.

2023-06-29 411
Замын хөдөлгөөнд оролцохдоо ЖОЛООЧ ТА хурд хэтрүүлэх, гэрэл шилжүүлэхгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй зорчсоноор эд хөрөнгө, амь насаа алдах нь хэвийн үзэгдэл мэт үргэлжилсээр байна. Хэрвээ жолооч та хурдаа тохируулж чадвал дээрх аюул осол гарахгүй байх бүрэн боломжтой.

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

2023-05-29 564
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/183, А/112 дугаар хамтарсан тушаалаар "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах журам"-ыг шинэчлэн баталлаа.

Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлье.

2023-05-19 529
Сэжигтэй линк, сэжигтэй дуудлагыг бүү ав! Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлье. Нийгмийн сүлжээ дахь ХАЯГ, интернэт банкны нууцлалаа илүү сайжруулаарай.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлтэй танилцана уу

2023-05-17 490
ТӨСӨЛ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР. 2023 – 2030 ОН Зорилго 1. Улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлнэ. Зорилго 2. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлнэ. Зорилго 3. Авлигатай тэмцэх үйл ажилллагаанд иргэд, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлнэ. Зорилго 4. Хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлнэ. Зорилго 5. Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулна. Зорилго 6. Авлигын гэмт хэргийн шинжийг хийдэлгүй тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн орчин, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Зорилго 7. Төсөв, санхүү, аудитын хяналтыг сайжруулан, худалдан авах ажиллагаан дахь авлигын эрсдэлийг бууруулна. Зорилго 8. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн, ил тод, үр ашигтай, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлнэ. Зорилго 9. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулна. Зорилго 10. Гамшгаас хамгаалах, онц байдлын үеийн үйл ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлнэ.

Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг

2023-05-04 1033
Булган сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс харанхуй гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох ажлын хүрээнд хийгдсэн ажлаас...

Булган сумын Хяналтын камерийн ашиглалт хэлэлцүүлэг

2023-05-03 558
Аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Аймгийн ИТХ-ын Иргэний танхим хамтран Булган сумын хяналтын камерийн ашиглалт хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ЗДТГ-т зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгч Булган сумын ИТХ-ын 11 төлөөлөгч оролцов. Хэлэлцүүлгийн дараа хяналтын камерын ажиллагаатай танилцлаа.

"Хүн бүр байгаль хамгаалагч" сэдэвт видео контент, зурагт хуудас, мэдээ нийтлэл бэлтгэн, түгээх уралдааны удирдамж

2023-04-26 884
"Хүн бүр байгаль хамгаалагч аян"-ы хүрээнд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс уралдаан зарласан байгаа тул идэвхтэй оролцохыг уриалж байна.

ГХУСАЗСЗ-ийн хурал болов.

2023-04-25 464
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс ирүүлсэн чиглэлийн дагуу "Хүн бүр байгаль хамгаалагч" сарын аяны хүрээнд хийх ажлын талаар хэлэлцэж, ГХУСАЗСЗ-ийн 2023 оны батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа өөрчлөхгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7778
6202 / 80%
974 / 13%
284 / 4%
318 / 4%