Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хороо


нийт 11

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал болов.

2023-12-07 80
Хорооны хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагаас хурлын Зөвлөлийн өрөөнд болов. Хорооны хурлаар: -ОНХС-ийн 2023 оны хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, -Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай, - Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын 2023 оны тайланг хэлэлцэх тухай, -Гэр хорооллын айл өрхийн дулаан, халаалтыг шийдвэрлэхэд дэвшилтэд технологи нэвтрүүлэх талаар танилцуулга мэдээлэл, -Тохижилт үйлчилгээний ангийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал болов.

2023-09-26 125
Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хороо 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хурлын Зөвлөлийн өрөөнд хуралдав. Хорооны хурлаар: -Булган сумын ХАА-н болон төв, суурингийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцэв.

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны хурал болов.

2023-06-16 121
Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны хурал 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр болов. Хурлаар: Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийн явц хэлэлцэх тухай, Булган сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2024 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай, сумын Засаг даргын "Ирээдүйд тэмүүлсэн хот" хөтөлбөрийн 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны хуралдаан болов.

2022-12-06 214
Булган сумын ИТХ-ын Хот суурин дэд бүтцийн хорооны хурал 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдав. Хурлаар: -Хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоож, нэгж тариф батлах тухай -ОНХС-ийн 2022 оны хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, -Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай, -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны хурал болов.

2022-09-15 292
Хорооны хурлаар: -Булган сумын ХАА-н болон төв, суурингийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц(Түлшний мод, нөөцийн мах, инженерийн байгууламжийн бэлтгэл ажил, ААНБ-ын бэлтгэл гэх мэт) - Газрын байршил өөрчлөх тухай -Сумын ИТХ-ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн XI/15 тогтоолоор баталсан “Хуралдааны дэг”-д нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцэх эсэх - Булган сумын хог хаягдлын хураамжийн тарифыг нэмэх эсэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хороо хуралдав.

2022-06-29 328
Хорооны ээлжит хурлаар 2022 оны эхний хасаг жилд газар өмчлөх, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэр бүлийн хэрэгцээнд 2023 онд газар өмчлүүлэх тухай болон Хурлын хуралдааны дэгийн төслийг хэлэлцэв.

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны хурал болов

2022-05-20 423
Хорооны хурлаар 2022 оны төлөвлөгөөний төслийн хэлэлцэж батлав

Хот суурин, дэд бүтцийн хорооны хурал болов.

2022-04-27 380
Хот суурин, дэд бүтцийн хорооны хурал 57.1 хувийн ирцтэйгээр сумын ИТХ-ын Хороодын хурлын танхимд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болов. Хурлаар: - Хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав.

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хороо хуралдав.

2021-06-11 394
Хорооны хурлаар Булган сумын төв 2020-2021 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний төсөл, Булган сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлын явцын тухай мэдээлэл, Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тодотгол хийх асуудал зэргийг хэлэлцэв.
khural.mn

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны бүрэлдэхүүн

2021-04-22 505
Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны бүрэлдэхүүн