Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Ажлын алба


нийт 236

Хурлын зөвлөлийн ээлжит хурал болов

2025-02-27 28
Булган сумын ИТХ-ын зөвлөлийн хурал хуралдаж ээлжит V хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг батлах тухай, хороодын хуваарын товыг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН IV ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА.

2025-01-27 77
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн IV хуралдаан төлөөлөгчдийн 82.7%-ийн ирцтэйгээр хуралдаж байна 🇲🇳 Хуралдаанаар: -Сумын ИТХ-ын 2025 оны төлөвлөгөө батлах тухай; -Сумын Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, батлах тухай; -Сумын ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг тогтоох тухай; -Булган сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга нарт урамшуулал олгох, журам батлах тухай; -Хүүхэд хамгааллын хамтарсан багийг шинэчлэн байгуулах тухай; -Хоршоо хөгжүүлэх сангийн 2011-2024 оны үйл ажиллагааны мэдээллийг танилцуулах; -Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороо байгуулах тухай; -Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл байгуулах тухай; -Хоршоо хөгжүүлэх сангаас 2025 онд хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг тогтоож, зээлийн дээд хэмжээг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэнэ. ✅Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг http://bulgan.bulgan.khural.mn/ цахим сайтаас харах боломжтой.

сумын итх-ын II хуралдаан хуралдлаа

2024-11-29 122
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн II хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 86%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлдаанаар: 1.“Хуралдааны дэг”-г батлах тухай 2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороо байгуулж, хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорооны ажиллах журам, чиг үүргийг батлах тухай 4.Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай 5.Хурлын төлөөлөгч бүрэн эрхийн хугацаанд хэрэглэх үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудасны загвар түүнийг хэрэглэх журам батлах тухай 6.Булган сумын газар зүйн нэрийн тодруулга, мэдээллийн сан үүсгэх тухай 7.Булган сумын төв суурин болон ХАА-н 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг сонсох тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАВ.

2024-11-25 161
Удирдлагын академийн багш нартай хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллага түүний мөн чанар" сэдвээр сургалт зохион байгуулж Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга нар сургалтад хамрагдлаа.

Булган сумын ИТХ-ын зөвлөл хуралдлаа.

2024-11-07 159
Булган сумын ИТХ-ын Зөвлөл 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдав. Хуралдаанаар: -Булган сумын ИТХ-ын Хороодын хурлын хэлэлцэх асуудал, Хороодын хурлын товыг тогтоох тухай, -"Хуралдааны дэг"-ийн төслийг танилцуулах, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорооны ажиллах журам, чиг үүргийн төслийг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан хуралдлаа

2024-10-31 205
БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА. ✅Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж төлөөлөгчдийн 100% ирцтэйгээр хуралдлаа. ✅Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Б.Шижирбаатар анхдугаар хуралдааныг удирдав. ✅Хуралдааны эхэнд сумын сонгуулийн хорооны дарга Ч.Балдандорж ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэлийг танилцуулав. ✅Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Лувсандаваа овогтой Ганзоригийг төлөөлөгчдийн 82.7 хувийн саналаар сонгож батлав. ✅Долгоржав овогтой Бямбажаргалыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Булган сумын Засаг даргад нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжлахаар болов.

мэндчилгээ

2024-10-01 226

зөвлөлийн хурал хуралдав

2024-09-11 248
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр хуралдав. Хуралдаанаар: - Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны тов тогтоох тухай, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлыг батлаж, хороодод хувиарлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

сэрэмжлүүлэг

2024-06-04 293

мод тарих ажлыг зохион байгуулав

2024-05-17 316
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хаврын мод тарилтад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хамт олон нэгдлээ 🌳🌳🌳 #Мод_тарьж_Байгалиа_бүтээе🍀

Зарлал

2024-04-02 293

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%