Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хороо


нийт 10

Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал болов.

2023-12-11 154
Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хороо 12 дугаар сарын 11-ны өдөр 11:00 цагаас хурлын Зөвлөлийн өрөөнд хуралдав. Хэлэлцсэн асуудал: -Сумын Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны тайлан, 2024 оны төсөв батлах тухай; -Сумын 2023 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2024 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай; -ОНХС-ийн 2023 оны хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх; -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх; -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийн чөлөөлж, нөхөн сонгох эсэх тухай; -Орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрх хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал болов.

2023-09-25 281
Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хулрын зөвлөлийн өрөөнд болон цахимаар болов. Хорооны хурлаар сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны 2 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх тухай, Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв

Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны хурал болов.

2023-06-14 249
Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны хурал 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр болов. Хурлаар: Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүн, сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөрийн 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Хорооны ээлжит хуралдаан болов

2023-03-20 277
Хорооны 2023 оны 03 дугаар сарын хуралдаанаар: - Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай /2022 оны жилийн эцсийн байдлаар/ - Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тайланг сонсож хэлэлцэх тухай - Хоршоо хөгжүүлэх сангаас 2023 онд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг тогтоох тухай - Булган сумын төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх тухай асуудлуудыг хэлэлцэв.

Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хороо

2022-12-13 363
Хорооны хурлаар: -Булган сумын Өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх тухай, -Хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоож, нэгж тариф батлах тухай, -Сумын Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны тайлан, 2023 оны төсөв батлах тухай, -Сумын 2022 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2023 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай, -ОНХС-ийн 2022 оны хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх, -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО ХУРАЛДАВ.

2022-09-14 426
-Булган сумын Өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх тухай -Сумын ИТХ-ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн XI/15 тогтоолоор баталсан “Хуралдааны дэг”-д нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцэх эсэх -Булган сумын хог хаягдлын хураамжийн тарифыг нэмэх эсэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хороо хуралдав.

2022-07-01 532
Хорооны хурал 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болов. Хурлаар сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн гнэглдсэн тайлангийн дүн /2021 оны төсвийн гүйцэтгэлийн батлах тухай/, сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны 1 дүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай, сумын 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх тухай, сумын ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.