Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Ажлын алба


нийт 220

ВИДЕО КОНТЕНТ БҮТЭЭХ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2023-12-11 107
🎥Хотын соёлын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн чиг хандлагыг би биш бид болгон, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, иргэндээ ээлтэй, ажил орлоготой, ногоон хөгжилтэй, амар тайван, цэвэр орчинд амьдрах хэв маягийг дадал болгох зорилгоор Булган сумын ИТХ-тай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Ирээдүйн Булган хотын эзэд” видео контент бүтээх уралдааны дүн гарч, шагналыг гардуулан өглөө. 🎥Уралдаанд нийт 9 бүтээл ирүүлснээс 🥇Тэргүүн байранд ЭӨЦС-ийн Д.Цэрэнтогтох багштай 10а ангийн 1-р баг 🥈Дэд байранд ЭӨЦС-ийн Н.Солонго багштай 8в анги 🥉Гутгаар байранд Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн Б.Батцэцэг багштай 11а анги тус тус шалгарлаа. 🎥Ирээдүйн Булган хотын жинхэнэ эзэд хүүхэд багачууд та бүхэндээ эрүүл мэндээр биеэ чимж, эрдэм мэдлэгээр эх нутгаа хөгжүүлж явахыг хүсэн ерөөе

Сумын шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болов.

2023-12-11 85
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ. Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Шатар сонирхогчдын дунд сумын аварга шалгаруулах 2023 тэмцээн амжилттай боллоо. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн эрэгтэй 2, эмэгтэй 1 шатарчинд УИХ-ын даргын гарын үсэгтэй талархал олгосон бөгөөд аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болж байна. Эрэгтэй шатар Тэргүүн байр -Н.Очир-Эрдэнэ Дэд байр - Б.Батцогоо Гутгаар байр - С.Наранбаатар Эмэгтэй шатар Тэргүүн байр -Т.Цэнд-Аюуш Дэд байр - Г.Нарангэрэл Гутгаар байр - Б.Үүрийнтуяа нар шалгарч талархал өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо.

Сургалт зохион байгуулав.

2023-09-18 307
"Хариуцлагатай сонгогч" оролцооны сургалтыг Бүрэгхангай суманд 2023 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулав.

ТЭТГЭВЭР БОДОХОД БАРИМТЛАХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮР

2023-07-04 171
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2023 оны 06 сарын 21 өдөр Дугаар 238 Улаанбаатар хот ИТГЭЛЦҮҮР ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай. 2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэний тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоох, эсхүл хэвээр үлдээх арга хэмжээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай. 3."Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг "Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000.0 (нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай." гэж өөрчлөн найруулсугай. 4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоол, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоол, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 16 дугаар хуралдаан боллоо.

2023-06-27 192
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 16 дугаар хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралдаанаар: 1.Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүн Илтгэгч: Сумын ЗДТГ-ын Санхүү албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Анхцэцэг 2.Сумын ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай Илтгэгч: Сумын ЗДТГ-ын хууль, эрх зүйн мэргэжилтэн П.Чанцалдулам 3.Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөрийн 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай Илтгэгч: Сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюунбат 4.Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийн явц хэлэлцэх тухай Илтгэгч: Сумын ЗДТГ-ын газрын даамал Г.Солонго 5.Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж буй ажлын тайланг хэлэлцэх тухай Илтгэгч:Сумын ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Ариунтунгалаг 6.Нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэх тухай Илтгэгч:Сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Г.Нарангэрэл 7.Булган сумын нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэж, үнэлэх тухай Илтгэгч: Сумын ЗДТГ-ын хууль, эрх зүйн мэргэжилтэн П.Чанцалдулам 8.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээ хэрэгжилтийг сонсох тухай Илтгэгч: Сумын ЗДТГ-ын дарга Ч.Балдандорж 9.Булган сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Илтгэгч: Сумын ЗДТГ-ын газрын даамал Г.Солонго 10.Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2024 онд өмчлүүлэх газрын байршил хэмжээг батлуулах тухай Илтгэгч: Сумын ЗДТГ-ын газрын даамал Г.Солонго 11.“Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөл”-ийн хагас жилийн ажлын тайланг хэлэлцэх тухай Илтгэгч:Сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Г.Нарангэрэл 12.Олон нийтийн байцаагчийн орон тоог батлах тухай Илтгэгч: Сумын ЗДТГ-ын хууль, эрх зүйн мэргэжилтэн П.Чанцалдулам зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хурлын Зөвлөлийн хуралдаан болов

2023-05-30 218
Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болов. -Сумын ИТХ-ын 2023 оны 2 дугаар улирлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал, илтгэгчдийг батлах тухай, -Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хороодод хувиарлаж, хороодын хуралдааныг хуваарийг батлах тухай, -ИТХ-ын 2023 оны 02 дугаар улирлын хуралдааны товыг тогтоож, зарлах тухай, -Сумын ИТХ-ын дарга асан Ч.Лхагвааг Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагналаар шагнуулахаар тодорхойлж, аймгийн ИТХ-д уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ.

2023-05-22 290
Монгол Улсын Засгийн гарын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%