Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Ажлын алба


нийт 220

"Хариуцлагатай сонгогч" оролцооны сургалтыг Хишиг-Өндөр суманд зохион байгууллаа.

2023-05-15 193
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Хишиг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан сонгох ба сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай чадварыг эзэмшүүлэх зорилгоор Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн “Хариуцлагатай сонгогч” оролцооны сургалт зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл, Булган аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунгэрэл хамт 2023 оны 05 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийт 2 өдрийн сургалтыг 3 модулийн 9 сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав.

"Хариуцлагатай сонгогч" оролцооны сургалтыг Улсын тэргүүний Хутаг-Өндөр суманд зохион байгууллаа.

2023-05-01 316
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Улсын тэргүүний Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан сонгох ба сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай чадварыг эзэмшүүлэх зорилгоор Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн “Хариуцлагатай сонгогч” оролцооны сургалт зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл, Булган аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунгэрэл хамт 2023 оны 04 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд нийт 2 өдрийн сургалтыг 3 модулийн 9 сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав.

"Нээлттэй Булган" хөтөлбөр

2023-03-24 268
Аймгийн ИТХ-ын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны XIII/03 тогтоолоор батлагдсан хөтөлбөрийг толилуулж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 1 дүгээр улирлын хуралдаан

2023-03-23 233
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр амжилттай болэж өндөрлөлөө. Хуралдаанаар: - Булган сумын Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай, - Мод бэлтгэлийн 2023 оны хуваарь батлах тухай, - Булган сумын ой хээрийн түймрээс хамгаалах 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай, - Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай /2022 оны жилийн эцсийн байдлаар/, - Булган сумын Эрүүл мэнд, боловсролын салбарт 2022 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, хэлэлцэх тухай, - Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тайланг сонсож хэлэлцэх тухай, - Булган сумын ХАА-н болон төв, суурингийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, - Сумын ИТХ-ын өмнөх улирлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн хэрэгжилтийг сонсох тухай, - Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хог хаягдлын нэгж тарифыг баталж, үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны XIII/05 тогтоолыг хүчингүй болгох тухай, - Булган сумын 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх тухай, - Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх эсэх асуудлыг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудын хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан болов.

2023-03-09 227
Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болов. Хуралдаанаар: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох, хороодод хувиарлах, хороодын хуралдааны хуваарийг болон Хурлын хуралдааны товыг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүн амын амьжиргааны доод түвшин, бүсээр

2023-02-09 313
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар А/23 Улаанбаатар хот ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2023 ОНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ НЬ: 1.Хүн амын амьжиргааны доод түвшний 2023 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй. 2.Шинэчлэн баталсан Хүн амын амьжиргааны доод түвшинг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, нийтэд мэдээлэхийг Тамгын газар (Б.Лхагва)-т даалгасугай. ДАРГА Б.БАТДАВАА

Хог хаягдлын тухай хууль

2023-02-08 492
Иргэн таны хууль эрх зүйн боловсролд...

МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ (МУНЭХБТ) – Хоёрдугаар үе шат

2023-02-07 269
Уг төслийн хөгжлийн ерөнхий зорилт нь Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт болон гол салбаруудын төрийн үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах чиглэлд чадавх бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх явдал юм.

Мэдэх эрх

2023-02-07 309

Иргэн Танаа

2023-02-03 256
Иргэн Та Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж хуулийн төслүүдэй танилцаарай.

Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан болов.

2023-01-26 303
Хурлын Зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар 1.Хурлын зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлах тухай, 2.Хурлын төлөвлөгөөний дагуу 2023 онд хийгдэх хяналт шалгалтын ажлыг хороодоор хэрэгжүүлэх тухай, 3.Хог хаягдлын нэгж тариф баталж, үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2022.12.15-ны өдрийн XIII/05 тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх тухай, 4.Сумын ИТХ-ын ээлжилт бус хуралдааны товыг тогтоож, хэлэлцэж асуудлын дарааллыг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%