Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

ХОТ СУУРИН ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ХУРАЛ БОЛОВ.

2025-09-03

Хот суурин дэд бүтцийн асуудал эрхэлсэн хороо 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар:
-Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны 2 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх тухай;
-Булган сумын ХАА-н болон төв, суурингийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг хэлэлцэх тухай;
-Монгол Улсын иргэнд 2026 онд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг хэлэлцэж, санал уламжлах тухай;
-Булган сумын 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
-Булган сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
-Булган сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн зэрэглэлтэй Булган хотын эдэлбэр газрыг тогтоохтой холбоотой санал хэлэлцэж, уламжлах тухай ;
-Булган сумын хэмжээнд хийгдэж байгаа камержуулалт, камерын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явцын мэдээллийг сонсох тухай асуудлуудыг хэлэлцлээ.