Тэртээх он жилүүдэд хэлмэгдэж байсан хүмүүсийг цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс байгуулагдсны 27 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Мөн энэ онд хэлмэгдүүлэлтийн хар бараан бараанд өдрүүд дээд цэгтээ хүрсэн 1937 оноос хойш 80 жил өнгөрөөд байна.
Энэ ажлын хүрээнд Булган сумын ИТХ-аас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын тамгын газар, сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Хөгжимт жүжгийн театр, сумын Соёлын ордон зэрэг байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалийг мөнхжүүлэх зорилгоор тэдний ар гэр үр хүүхэд ач зээ, төрөл төрөгсдийн оролцуулан хүндэтгэлийн арга хэмжээг 2017 оны 09 сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээ энэ өдрийн 10 цагт Булган аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнд мөнхрөх хэлмэгдэгсдийн дурсгалийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн. Энэ арга хэмжээнд Булган аймгийн ИТХ-ын дарга ЦАУЗБАСК-ын дарга М.Оюунбат, Аймгийн Засаг дарга З.Батзориг, АИТХ-ын Нарийн бичгийн дарга уг комиссын Нарийн бичгийн дарга Д.Батчулуун, Аймгийн Засаг даргы орлогч Бат-Өлзий, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр, Булган сумын ИТХ-ын дарга З.Батбагана, Булган сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр, Булган аймгийн ИТХ-ын ажлын алба, Булган сумын ИТХ-ын ажлын алба, Булган сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчид болон, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд төрөл төрөгсөд оролцож аймгийн ОБГ-ын хөгжмийн салааны бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлсэн.
Энэ арга хэмжээнд оролцогчид аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж Цогт Хун тайжын талбайд дурсгалийн зураг татуулан, Булган сумын Соёлын ордны хүндэтгэлийн танхимд “Их хэлмэгдүүлэлт 80 жил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулсан. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат хэлмэгдэгсдийн ар гэр үр хүүхдүүдэд хандаж үг хэлж, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг “Их хэлмэгдүүлэлгтийн шалтгаан, үйл явц, үр дагавар”-ын талаар, аймгийн ИТХ-ын ахмад ажилтан Филосопийн ухааны доктор Ц.Дагвадаш “Булган аймагт цагаатгах ажлыг зохион байгуулсан тухай”, Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр “Ирээдүй үеийнхэний сургамж” сэдвүүдээр тус тус илтгэл уншсан. Булган аймгийн Хөгжимт жүжгийн теартын дуучид, сумын ИТХ-ын төлөөлөгчид ая дуугаа өргөснөөр энэ өдрийн арга хэмжээ өндөрлөсөн.
Тэмдэглэлт өдрийн арга хэмжээний нэг хэсэг болгож аймгийн төв Музей, Номын сангууд өөрсдийн сан хөмрөгт байдаг хэлмэгдүүлэлтийн холбогдолтой ном зохиол, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж байсан хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл, түүхэн ховор зургуудаар үзэсгэлэн гаргаж ирсэн зочид төлөөлөгч нарт толилуулсан.
Энэ өдрийн арга хэмжээнд
Булган сумаас хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрээс 7 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн
төлөөлөл болгож Ачуут багийн иргэн Д.Лхагвадоржид аймгийн Засаг дарга
З.Батзориг 1.500.000 төгрөгийн батламж гардуулсан.