Аймаг, сумын Засаг даргын “Зорилтод өрхийн хөгжил,
хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд сумын Засаг даргын тамгын
газар 2017 онд бага, дунд хэрэглээтэй өрхүүдээс 35 өрхийг сонгон амьжиргааг нь
дээшлүүлэхээр ажиллаж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус
байгууллага, хувийн хэвшлийн гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд Булган сумын ИТХурал
нь тус сумын 4-р багт 3 хүүхдийн хамт
амьдардаг Т.Урансолонго хэмээх өрх толгойлсон, эрхэлсэн тодорхой ажилгүй эмэгтэйд 2017 оны 11 дүгээр сар
29-ны өдөр 1 портер түлшний модны дэмжлэг үзүүлсэн бөгөөд тус багийн ИНХ-ын
дарга Ц.Очирхуяг, багийн Засаг дарга О.Мөнхбат нар ерөнхий боловсролын
сургуульд суралцдаг 2 хүүхдэд нь хичээлийн хэрэгллийг гардуулан өгсөн.