Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

НӨУБ-ын үүсч хөгжсөний 25 жилийн ой боллоо

2017-12-05

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой  тохиож байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсэгэрийн ИТХ, баг, хороонд ИНХ, тухайн Хурлын чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн гэж заасан байдаг. Нутгийн өөрөө удирдах байгууллагын түүхт 25 жилийн ойн хүрээнд Булган аймгийн ИТХ, Булган сумын ИТХ хамтран баярын хурлыг Хөгжимт жүжгийн театрт 2017 оны 12 дугаар сарын 03-нд зохион байгуулж үе үеийн ажилтан албан хаагчдыг урьж оролцуулав. Хурлын үеэр Булган сумын төлөөлөгчдөөс  аймгийн "Хүндэт жуух" -аар Д.Нэргүй, Д.Баасансүрэн, А.Оюунцэцэг нар, "Баярын бичиг"-ээр О.Мөнхбат, Б.Солонго, Х.Нарантуяа нар тус тус шагнагдсан бөгөөд  төлөөлөгчдөдөө  баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7709
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%