Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Ээлжит 6-р хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

2017-12-21

Булган сумын 7 дахь удаагийн сонгуулийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралдаанд ИТХ-ын 28 төлөөлөгч оролцсон нь хуралдааны ирц 90.3%-тай байсан бөгөөд 13 асуудлыг 12 цагийн турш хэлэлцэн баталж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэлийг нь өгч ажиллаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг дурьдвал:
1. Сумын ИТХ-ын 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн тухай 
2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны биелэлтийн тухай
3. 2017 оны сумын төсөвт тодотгол оруулах тухай.
4. Сумын Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
5. Сумын Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлтийг тооцох тухай
6. Сумын Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай
7. Сумын нэгдсэн төсвийн 2017 оны биелэлт, 2017 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай
8. Орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны биелэлт, 2018 оны хөрөнгийг батлах тухай
9. Сумын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг тооцох, 2018 оны үндсэн чиглэлийг батлах тухай
10. Сум хөгжүүлэх сангийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай
11. Суурин мал, маллагааны бүсэд баримтлах журмыг батлах тухай
12. Худалдаа үйлчилгээний түр зөвшөөрөл олгох журмыг батлах тухай
13. Сумын хог хаягдлын хураамжийг шинэчлэн батлах тухай




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7709
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%