Булган
сумын Засаг даргын захирамжаар баталсан болзлын дагуу хүндэт иргэнээ
тодруулдаг уламжлалтай. Хүндэт иргэнээр Булган сумын 5-р багийн ахмад
П.Дамба шалгарч сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн шагнал
гардууллаа. П.Дамба нь олон жил улсад үр бүтээлтэй ажиллаж сум орон
нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүндтэй буурай юм.
Мөн ХАА-н үйлдвэрлэлд тракторын жолоочоос эхлэн инженер,
ТАА-н дарга аймгийн АДХГЗахиргааны ХАА эрхэлсэн дэд дарга, Засаг даргын
орлогч, агентлагийн дарга, Мэргэжлийн хяналтын дарга зэрэг ажил үүргийг
хийж тухайн ажилдаа нэр төртэй, хариуцлагатай ажиллаж залуу хойч үедээ
үлгэр дуурайлал болон амьдарч байна.