Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙНА

2018-02-15

Анхдагч, алдартнуудын өлгий Булган нутгийнхаа ард иргэд, малчид, тариаланчид, нутгийн ахан дүүс Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол түмний түүхэн их уламжлал, ариун нандин бэлгэдлийн илэрхийлэл, өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр, сар шинийн мэнд дэвшүүлж, аав ээж, ах дүүс, айл хотлоороо өлзий билэг дүүрэн сайхан шинэлэхийн ерөөл айлтгая.

Улиран одож буй гал Тахиа жилд Булганчууд бид амжилт бүтээлээр дүүрэн, ажил хөдөлмөрөөр цалгисан сайхан жил байлаа. Байгаль, цаг агаарын хүндрэл тохиолдож, ган зудын бэрхшээлтэй нүүр тулсан ч малчид, тариаланчид маань нөр их хөдөлмөрөөр, нутаг орноо гэсэн зон олныхоо сэтгэл зүтгэлээр амжилттай даван туулж байна. Миний бие Булган нутгаас сонгогдсон төрийн түшээгийн хувьд 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн гэрэлтүүлэг, Ханддоржийн талбайн тохижилт, Тэшиг сумын дунд сургуулийн 240 хүүхдийн барилгын өргөтгөл, Булган сумын 1-р сургуулийн 640 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгыг дуусгах, Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг шинээр барих, Аймгийн төвийн спортын ордны “А” заалны их засвар, Орхон-Булган чиглэлийн хатуу хучилттай 22 км авто зам, Аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн 30 ортой Халдварт сүрьеэгийн эмнэлгийн барилга зэрэг нийтдээ 6 тэрбум 700 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг санаачлан батлууллаа.

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болсон хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хэд хэдэн хууль, тогтоомж боловсруулах ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан бөгөөд хөдөө орон нутгийн малчид, иргэдийн амьдрал, ахуйд шууд нөлөөлөх “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж батлууллаа. Өнгөрсөн зун “Шинэ хөдөө” хөтөлбөрийг санаачилж, Намын мөрийн хөтөлбөрт туссан “Мах, сүүний анхдугаар аян”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Үйлдвэрлэл 21х100” хөтөлбөрийг амьдралд бодитойгоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Шинэ хөдөө” хөтөлбөр боловсруулах төслийн багийг байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэр, аж ахуйн загварчилсан техник эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгааг боловсруулж, нохой жилд “Шинэ хөдөө” хөтөлбөрийн түүчээ болгон Булган аймагтаа нэг тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгууллаа. Үүнд сумдад үхэр сүргийн чанарыг сайжруулах, урд сумдад бог малаа чанаржуулах, нийт үүлдэр угсааг сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэх, өрхийн аж ахуйн хүрээнд жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж булганчуудаа ажилтай орлоготой болгохын төлөө санаачилга гаргаж ажиллаж байна.

Айлчлан ирж буй тийн ялгуусан хэмээх шороон нохой жилдээ булганчууд айл бүр ажилтай, орлоготой, алдар гавьяа, амжилт бүтээлээрээ улсдаа тэргүүлсэн сайхан амжилтыг үзүүлж, аманд нь амар мэнд бялхаж, алганд нь аз хийморь хурж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7709
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%