Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Булган хангай нутгаас тодорсон бас нэгэн анхны тохиол.

2018-02-19

Анхдагчдын өлгий нутаг Булганаас бас нэгэн анхдагч болох үйл явдал тохиосон нь аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагналын эзэн болсон явдал боллоо.

Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Ардын жүжигчин Цагааны Цэгдмидийн хүү Ц.Төмөрхуяг Гавьяат жүжигчин цол хүртсэн нь энэхүү үйл явдлыг баяжуулав.

Алдарт жүжигчин Цагааны Цэгмид (1905 - 1963) нь Монгол Улсын Ардын Жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртэж байжээ. Тэрээр 1905 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн аж.

Түүний том хүү Ц.Төмөрбаатар Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин цолтой.

Харин бага хүү Ц.Төмөрхуяг Гавьяат жүжигчин болсноор нэг гэр бүлээс аав, хүү гурвуул төрийн дээд одон хүртсэн анхны тохиолдлын эзэн болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7083
5532 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%