Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2018-02-24

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө шударга, тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” /2018.02.14/ баталлаа. Энэхүү хөтөлбөр нь 2018-2022 оны хооронд 3 зорилтын хүрээнд 105 үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Эрх зүйн боловсрол дутмаг байгаагаас иргэдийн өдөр тутмын амьдралд үүсч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэж буй арга зам, нөхцөл байдлыг судлахад иргэдийн 54,8% нь хууль эрх зүйн үр дагавар бүхий ямар нэг бэрхшээл тохиолдсон, тэдний 50,5% нь түүнийг шийдвэрлэх ямар нэг оролдлого хийгээгүй байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн эрх зүйн боловсрол дээшилж эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг, бусдын эрхийг зөрчихгүйгээр өөрийн эрхийг хэрэгжүүлдэг, эрх, ашиг сонирхол нь зөрчигдвөл хуулийн дагуу эрхээ хамгаалах чадвартай болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7709
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%