Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

САЙН ҮЙЛСИЙН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА.

2018-03-05

Булган аймгийн төв Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Нутаг орныхоо төлөө санаа зовдог олон хүмүүс энэ хугацаанд өөрсдийн сайхан сэтгэлийн гараа сунгасаар байна. Тэдний нэг нь Монгол улсаас Турк улсын Станбул хотод ерөнхий консулаар ажиллаж буй УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир юм. Тэрээр халдварт өвчний үеийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох ариутгалын цэг /Диз камер/-ыг "Булган хөгжил" корпорацаар дамжуулан Булган сумын ЗДТГ-т хүлээлгэн өглөө. Тус ариутгалын диз камер 4.26м өндөр, 23м урттай ба нэг дор 4 суудлын автомашин ариутгах багтаамжтай юм. Сэтгэлийн тус хүргэсэн Ерөнхий консул Э.Мөнх-Очир болон "Булган хөгжил" корпорацын хамт олондоо талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7709
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%