Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

ИТХ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ЗАРИМ ХЭЛТСҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-03-15

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хороод ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 2018 оны төлөвлөгөөний дагуу ажиллаж эхэллээ. 
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдөр Нийгмийн хөгжлийн хорооны дарга Г.Бадамгарав, гишүүн Ж.Чимэдцогзол, С.Мөнгөнсар, Д.Нэмэхбат, Ж.Алтантуул, Б.Насанбат нар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Эрүүл мэндийн төвийн  үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав. 
Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга О.Амарсанаа, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар байгууллагынхаа бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, хийсэн ажил, цаашид хийгдэх ажлынхаа талаар товч мэдээлэл хийсэн юм. Мөн үеэр хэлтэс, албадын удирдлагууд тулгамдаж буй асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлт тавьлаа. 
Хурлын хорооны гишүүд тэдний тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож, боломжтой зарим асуудлыг нь холбогдох газруудад чиглэл хүргүүлэн ажиллахаар боллоо. 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4287
2952 / 69%
839 / 20%
244 / 6%
252 / 6%