Булган сумын Онцгой комиссын 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1. 2018 оны 04-р сарын 03-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх.
2. Голомтын бүсэд тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалттайгаар
хөдөлгөөнд оролцуулах / Үүнд: 1,3,5,7,9-өөр төгссөн дугаар бүхий
тээврийн хэрэгсэл Даваа, Лхагва, Баасан гаригт, 0, 2,4,6,8-аар төгссөн
дугаар бүхий тээврийн хэрэгсэл Мягмар, Пүрэв, Бямба гаригуудад
08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцох/
Иймд иргэд, сургууль,
цэцэрлэгүүд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвшүүлэх, хорио
цээрийн дэглэм бууртал малчид болон мал бүхий иргэд малаа хашаандаа
байлгаж хорио цээрийн дэглэмийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.