Төлөвлөгөөний дагуу 1-р үе шат уламжлалт сар шинийн баярын өмнө, 2-р үе шат 04 сараас 06 сар хүртэл, 3-р үе шат баяр наадмын өмнө буюу 80 жилийн ойн баярын өмнө, 4-р үе шат 09 сарын 10-наас 11 сарын 10 хүртэл хугацаанд зохион байгуулагдана.
Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудад Засаг даргын 01/157 албан тоот хүргүүлж 91 аж ахуй нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэн тээвэрлүүлээд байна. Долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад баг хорооны гудамж талбайн хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулж байна.
График төлөвлөгөөгөөр 03 сарын 31, 04 сарын 01-ний өдрүүдэд 2 ба 6 дугаар багийн айл өрх, гудамж талбайн цэвэрлэгээ явагдаж дууслаа. 04 сарын 07, 08-ны амралтын өдрүүдэд 3ба 5-р багийн айл өрх, гудамж талбайн хог хаягдлын нийтийн цэвэрлэгээ явагдана. Иймд 3,5-р багийн иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.