1. Булган сумын төвөөс мал, гахай гаргах асуудлаар ард иргэдийн хэлэлцүүлгийг зохион байгуулж БИНХ-уудад оролцсон иргэдийн 97.8 хувь нь дэмжлээ.
2. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд баг тус бүр өөрсдийн төлөөллийг сонгож БИНХ-ын тогтоолоор баталгаажуулан сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүллээ.
3. 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээний жагсаалтыг багийн түвшинд баталгаажуулах ажлыг сумын ЗДТГ-аас зохион байгуулсан.

