Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8-р хуралдаан 2018 оны 07 сарын 5-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ хуралдаанаар: Нэг. 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээг эрэмбэлэх тухай, Хоёр. Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Гурав. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3, 4, 5, 6-р хуралдаануудын санал шүүмжлэлийн төлөвлөгөөний биелэлтийг тооцох тухай асуудлуудыг хэлэлцэж тус бүрт нь тогтоол гарган баталгаажууллаа.




