Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

​ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2018-08-15

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 14-ны өдөр “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан  Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд, түргэн үйлчилгээний цэг болон зөвшөөрөлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгчид, СӨХ, 1-19 дүгээр хороодын иргэдийн төлөөлөлд журмын төслийг танилцуулах, санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, холбогдох хэлтэс албад, сургуулиудын удирдах албан тушаалтан, зөвшөөрөлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 200 гаруй иргэд оролцлоо.  

Хэлэлцүүлгийг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдаж, Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийг танилцуулав. 
Хэлэлцүүлгийн үеэр гарсан Журмын төсөл дээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн нийслэлийн ИТХ-д уламжлахаар боллоо. 

Энэхүү журам нь нийтийн эрх зүйн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэн, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хамтран ажиллах гэрээ байгуулах, бүртгэлжүүлэх, мөн хяналт тавих замаар худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан хамтран ажиллах зорилготой юм.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4289
2953 / 69%
840 / 20%
244 / 6%
252 / 6%