Өмнөговь аймагт өнгөрөгч 7 хоногт Монгол улсын бүх аймгийн төвийн хот, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албадын чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уг чуулганд 20 аймгийн ИТХ-аас нийт 86 хүн оролцсон. Манай Булган сумын ИТХ-ын дарга З.Батбагана, Нарийн бичгийн дарга Б.Оюунболд тэргүүтэй албаны хүмүүс амжилттай оролцоод ирлээ. Манай төлөөлөгчид "Төр иргэний харилцааны тойрог" сэдэвт илтгэлийг тавьсан нь туршлага болохуйц асуудал болсныг уг чуулганаас онцлон тэмдэглэж байлаа.
