Жил бүр улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх өдрийг Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас хамтран зохион байгуулдаг билээ. Өнөө жилийн арга хэмжээг 2018 оны 09 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбат, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Батбагана, Засаг дарга Д.Наранбаяр нар болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн оролцсон сайхан арга хэмжээ боллоо.