Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

"БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-10-13

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.Өнөөдөр 10-р сарын 13-ны өдрийн Бямба гарагт Булган сумын ИТХ-ын төлөөлөгчид болон Улаанбаатар хот дахь Булган сумын  "Нутгийн зөвлөл" хамтран "Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн"нд гацуур, шар хуайс зэрэг 30 ширхэг модыг тарьлаа. Бид ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхитэй оролцож, өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль эх дэлхийгээ нөхөн сэргээх, гэгээн үйлсэд бүх нийтээрээ оролцохыг уриалж байна. Цаашид Булган сумын ИТХ-ын төлөөлөгчид, "Нутгийн зөвлөл"-тэй хамтран Булган нутгийнхаа хөгжлийн цэцэглэлтийн төлөө олон ажлыг санаачилан хийхээр төлөвлөж байна.

                       Нэг мод таривал энэ насны буян,  хоёр мод таривал хойд насны буян







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7709
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%