Булган сумын багуудын Иргэдийн нийтийн хурлууд өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Уг хурлуудад Булган аймгийн Засаг дарга З.Батзориг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээний талаар болон цаг үеийн ажлууд, "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрт тусгасан бусад ажлуудын талаар мэдээлэл хүргэж ард иргэдтэй санал бодлоо солилцлоо.
Хуралд оролцсон багуудын ард иргэдээс олон төрлийн санал гарсныг аймгийн болон сумын Засаг дарга нар тухай бүрт нь хариу нь өгч цаашид шийдэх боломжтой саналуудыг тэмдэглэн авсан.





