Булган аймгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд зохион байгуулагдах бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай саналын 5 дахь удаагийн хэлэлцүүлэг аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Уг хэлэлуүүлэгт Булган сумын 6 багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нараас гадна иргэдийн төлөөлөл, ТББ-уудын төлөөлөл 69 хүн оролцлоо. Аймгийн 16 сумаас ирсэн 215 төрлийн саналыг нэгтгэн 44 төрлийн ажил, үйлчилгээг эрэмблэн аймгийн ИТХ-д оруулахаар болсон.

