Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 15 дахь хурал 2018 оны 10 сарын 29-ны өдөр боллоо. Уг хурлаар 7 дахь удаагийн сонгуулийн ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн соёлын байгууллагад хамаарах заалтуудын хэрэгжилттэй танилцаж үнэлгээ дүгнэлт өглөө. Мөн уг хурлаар цаашид авах арга хэмжээ, үйл ажиллагааны талаар тэргүүлэгчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж харилцан санал солилцлоо. Хурлын төгсгөлд ИТХ-ын Тэргүүлэгчид Булган сумын Соёлын ордны үйл ажиллагааг "Хангалттай" гэж дүгнэсэн.

