Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг угтаж Улсын их хурлын
даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг шатрын тэмцээний Булган
сумын аваргууд тодорлоо. Энэ тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 5 шатарчин
оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд Н.Очир-Эрдэнэ тэргүүн байр,
Ц.Лхагвасүрэн дэд байр, С.Наранбаатар гутгаар байр эзэлсэн. Харин
эмэгтэйчүүдийн төрөл Н.Мөнхтуяа тэргүүн байр, Т.Цэнд-Аюуш дэд байр,
Г.Нарангэрэл гутгаар байр эзэллээ.


