Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

​ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭВ

2018-11-22

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хороод Дүүргийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэж, дүүргийн эдийн засаг, нийгмийг  2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй эрхлэх асуудлынхаа хүрээнд хуваарийн дагуу хуралдаж санал дүгнэлтээ гаргаж байна. 
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хороо дүүргийн Хурлын танхимд хуралдав. Хурлаар эрхлэх асуудлынхаа хүрээнд Засаг даргын Тамгын газраас ”Жишиг төлөвлөлт-Дэд бүтцийн хөгжил”, “Жаргалтай орчин-Ногоон хөгжил” бүлгийн хүрээнд 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцэн дүгнэж, дүүргийн эдийн засаг, нийгмийг  2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй танилцаж санал дүгнэлтээ гаргалаа. 

Хуралд тус хорооны дарга Б.Насанбат, гишүүд Төлөөлөгч Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Д.Отгонбаатар, Ч.Болормаа, Ш.Батсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцов. 
Хурлын хорооны гишүүд, Төлөөлөгчид Засаг даргын Тамгын газраас 2018 онд ”Жишиг төлөвлөлт-Дэд бүтцийн хөгжил”, “Жаргалтай орчин-Ногоон хөгжил” бүлгийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнээд, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%