Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБА 2018 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭЭ ДҮГНҮҮЛЭВ

2018-12-11

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хороо, Ногоон хөгжил, газрын харилцааны хороод хуралдав. 
Хурлаар дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох төслийг дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. 

ИТХ-ын хороодын Төлөөлөгч гишүүд мэдээлэлтэй танилцаад цаашид анхаарах зарим асуудлууд дээр санал зөвлөмж өгч, Төлөөлөгчдөөс гарсан саналуудыг тусган Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. 
Дүүргийн газрын албанаас 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 4 бүлэг, 14 зүйл заалтын 84 төрлийн ажлыг хийж гүйцэтгэснээр биелэлт 92,5 хувь байна. 













ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%