Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Ахмадад ээлтэй байгууллага иргэдэд шагнал гардуулав

2014-10-02

Ахмад настны талаар баримтлах төрийн бодлогын хүрээнд нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага,  иргэдийн ахмад настанд тавих анхаарал халамжийг өндөржүүлэх, тэдний бүтээлч ажиллах идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 100 дугаар тогтоолоор “Ахмад настанд ээлтэй байгуулллага, иргэн шалгаруулах журам” батлагдсан.
Энэ журмын хүрээнд Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж,  байгууллагаас ахмадын байгууллагатай хамтран ажилладаг, тэдэнд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлдэг байгууллагууд болон ахмад настны төлөө чин сэтгэлээсээ хандаж, эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, дүүрэг, орон нутаг, ахмадын байгууллагаас зохион байгуулж буй ажилд идэвх санаачлагатай оролцдог иргэдийг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ахмадын хороо хамтран жил бүр “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн”-ийг шалгаруулдаг уламжлалтай.
2014 онд шалгаруулалтыг тус журмын дагуу явуулж, ахмад настанд ээлтэй  3 байгууллага, 3 иргэнийг шалгаруулсан. Үүнд:
 “Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар;
          1)   2 дугаар  хорооны “Түмэн тус ” ХХК (Компьютер ланд)
          2)  12 дугаар хорооны “ГБХ” ХХК
          3)  18 дугаар хорооны “Их ханд” цэцэрлэг

“Ахмад настанд ээлтэй иргэн”-ээр ;
          1)   5 дугаар хорооны иргэн Ж.Алтангэрэл
          2)  10 дугаар  хорооны иргэн Б.Болортуяа
          3)  14 дүгээр хорооны иргэн Б.Должинсүрэн нар тус тус шалгарлаа.

Ахмадад ээлтэй байгууллага, иргэнээр шалгарсан бүх байгууллага, иргэддээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дүүргийнхээ бүх Аж ахуйн нэгж, байгууллага иргэддээ ахмад настныхаа төлөө анхаарал халамж тавьж, тэдний төлөө сайн сайхан үйл хийцгээе гэж уриалъя.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Ахмадын хороо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%