Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, хөгжлийн бодлогын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар иргэдийг орлоготой, ажлын
байртай байлгах үүднээс дотоодын тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай
үйлдвэрүүдийг түлхүү дэмжих зорилготойгоор улс орны хэмжээнд бодлого
болгон хэрэгжих байгаа "ШИНЭ ХӨДӨӨ" төсөлд санал авахаар “Өрх баян бол улс баян”
уриатайгаар Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын хурлын
зааланд Булган сумын иргэд, хөдөлмөрчидтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус тус хэлэлцүүлгээр
аймаг, сум тус бүрийн онцлог, давуу тал дээр тулгуурлан олон хүнийг
ажил, орлоготой байлгахаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал
хүсэлтийг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг улс
орны хэмжээнд бодлого болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг
онцолсон.


