Булган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Батбагана, Нарийн бичгийн дарга Б.Оюунболд нар Булган аймгийн төвийн "Архичид аминчлахуй" цуглааны байранд очиж тус цуглааны ахлагч М.Ганболдтой уулзаж ярилцлаа. Энэ жил уг цуглааны 15 жилийн ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сумын ИТХ-ын зүгээс зарим ажлуудад нь хамтран оролцохоор боллоо.
