Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2019 оны 04 сарын 26-ны өдөр Иргэний танхимд болж өндөрлөлөө. Уг хурлаар:
1. Багуудын Иргэдийн нийтийн хурлуудаас гарсан саналуудын хүрээнд "Цоожэд", "Эмийн цэцэглэн" өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тухай хэлэлцэж, цаашид хэрхэн ард иргэдэд хүртээмжтэй ажиллах талаар санал бодлоо солилцож холбогдох шийдвэрийг гаргалаа.
2. 2018 оны 3-р улиралд хуралдсан БИНХ-уудаас гаргасан санал шүүмжлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг Засаг даргын орлогч Ч.Баттунгалаг танилцуулсан. Дээрхи төлөвлөгөөний биелэлт 85%-тай хэрэгжсэн байна.
3. Сумын 2019оны 1-р улирлын гүйцэтгэлийн тухай санхүүгийн албаны дарга Ц.Бат-Ирээдүй танилцуулсан.



