2019 оны 6 сарын 11-ний “Ахмадын дуулах, бүжиглэх өдөр” өдөрлөгийн 6 жилийн ойн арга хэмжээг Булган сумын ИТХ-аас зохион байгууллаа. Анх Булган сумын ИТХ-аас 7 хоног бүрийн мягмар гарагийг “Ахмадын дуулах, бүжиглэх өдөр” болгон санаачилснаас хойш албан байгууллагууд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалт ажил болсон юм. Энэ удаагийн өдөрлөгийн арга хэмжээг сумын ИТХ-ын дарга З.Батбагана нээж, төлөөлөгч Н.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Б.Оюунболд нар хөтлөн явууллаа. ИТХ-ын ажлын алба, төлөөлөгчдийн зохион байгуулсан тус өдөрлөг дуу хууртай, хөгжөөнт тоглоомтой, азын сугалаатай, зохион байгуулалт сайтай болсон нь ахмадуудын сэтгэлийг баясгасан сайхан цэнгүүн боллоо. Тус өдөрлөгийн үеэр бидний зохион байгуулж буй ажлыг байнга дэмжин ажилладаг соёлын ордонг ИТХ-ын "Жуух бичиг"-ээр шагнасан юм. Мөн тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцож ахмадуудда мэндчилгээ дэвшүүлж, хамтдаа дурсгалын зураг татууллаа