Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

​“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БОЛ БЭРХШЭЭЛ БИШ” СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-06-19

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд зориулан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны иргэний танхимын ажилтан, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэнтэй хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БОЛ БЭРХШЭЭЛ БИШ” сэдэвт сургалт, өдөрлөгийг зургаадугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа. 
Үйл ажиллагааг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг нээж сургалтанд нь  амжилт хүслээ. Чингэлтэй дүүргийн зорилтот өрхийн хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Х.Цэрмаа "Нийгмийн халамж, хамгааллийн тогтолцоо", "Шинэ хос номин оюу" ТББ-ийн тэргүүн Ц.Минжээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа", 10 дугаар хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Гэрэлмаа "Стрессийг даван туулах нь" сэдвүүдээр сургалт зохион байгуулав. 
Мөн үеэр тусгай хэрэгсэл ортепедийн халамжийн хөнгөлөлт олгох эрхтэй "Очирт тулга трейд" ХХК хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэрэгслүүдээ иргэний танхимд байршуулан танилцуулга, мэдээлэл хийлээ.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%