Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

​“ЭМЭГТЭЙЧҮҮД- МАНЛАЙЛАЛ” ЧУУЛГАНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

2019-06-25

Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг хөгжүүлэх нь”  төсөл, хоёр жил гаруй хугацаанд амжилттай үргэлжилж байна.
Энэ хүрээнд “Эмэгтэйчүүд-Манлайлал” чуулган өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдөр болж, чуулганд Монгол Улсын 21 аймаг, 333 сум, Нийслэл хотын 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 420 гаруй эмэгтэй Төлөөлөгчид өөрсдийн сайн туршлагаа солилцлоо. Мөн үеэрУИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Бүх шатны засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдвээр, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Улс төр дэх эмэгтэйчүүд -сорилт, боломж” сэдвээр илтгэлүүд тавьж, эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсов. 
Мөн дүүрэг, орон нутгийн сайн туршлагуудаас онцолж 8 сайн туршлагыг танилцуулсаны нэг нь  агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргээс санаачлан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзолын хариуцан ажиллаж байгаа  “ДУЛААЛГЫН АЯН” төсөл байлаа.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%