Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

​“ГЭМТ ХЭРЭГ ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” МЭТГЭЛЦЭЭН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-12-09

Олон Улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хорооноос дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сургачдын дунд “Гэмт хэрэг хорт зуршлаас урьдчилан сэргийлье” сэдэвт дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнийг уламжлал болгон энэ жил 3 дахь удаагаа арванхоёрдугаар сарын 7,9-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Тэмцээнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, Монголын мэтгэлцээний нийгэмлэгийн шүүгч Э.Бат-Эрдэнэ, Нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн Түүх нийгмийн ухааны багш н.Пүрэвсүх нар шүүж АВАРГА-ыг шалгаруулсан юм. 
Тэмцээнд нийт 12 баг оролцсоноос 4 зоонд хуваагдаж оюун ухаан мэдлэг чадвараа сорин мэтгэлцлээ.  Нийт тэмцээнд оролцсон багуудаас шагналт байранд  24 дүгээр сургуулийн “Цас” багийн М.Маралмаа, Д.Амарбаясгалан, А.Оюунтүлхүүр, Гутгаар байранд 23 дугаар дунд сургуулийн “Логос” багийн Б.Очбилэг, Э.Мишээл, Т.Бодоръяа, Дэд байранд 49 дүгээр сургуулийн “Катана” багийн Х.Хатантөр, Э.Билгүүдэй, Ц.Ганхүрэл, Тэргүүн байранд 5 дугаар  сургуулийн “Супериор” багийн    Б.Ган-Эрдэнэ, Т.Ивээл, Б.Болороо тус тус нар шалгарлаа.
Шагналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, гишүүн Д.Мөнхтөр, Л.Ариунтуяа, Д.Баянбат нар гардуулж, нийт сурагчиддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүслээ. 
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭРХ ЗҮЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО
















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4290
2953 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%