Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр уламжлал болгон явуулдаг "Хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх" арга хэмжээг 2020 оны 09 сарын 10-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар болон Булган сумын Засаг даргын тамгын газар, "Сайхан Монгол" телевизтэй хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн хэлмэгдэгсдийн өдөрт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ, аймаг болон сумын удирдлагуудтай хамтран тусгай нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа нь түүхт хар өдөр дахин бүү давтагдаасай залуу үеийнхэнд сургамж болгох зорилгоор бүтээсэн. Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга З.Батзориг хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд Ж.Алтансувд, С.Баасанжав, Д.Байгаль, Г.Хишигт, О.Оюунтуяа, Д.Маахүү, Д.Лхагвадорж, Ц.Жанчив, Ж.Алтантуяа нарт тус бүрт нь 100.000 төгрөгний тусламж үзүүллээ.