Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Анхдугаар хуралдаан боллоо

2020-11-02

Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуульд Ардчилсан нам 19 суудал, Монгол Ардын нам 12 суудал авч анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хуралдлаа. Уг хуралдааныг ахмад төлөөлөгч Агваансүрэнгийн Ганболд удирдан сумын ИТХ-ын Даргыг сонгох тухай, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Сумын ИТХ-ын даргаар Бат-Өлзийгийн Ганзориг, сумын Засаг даргаар Пүрэвсүрэнгийн Нөхөрөлбаяр, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга  Б.Ганзориг /АН/ Тэргүүлэгчдээр: Т.Баттулга /АН/, Д.Гончигсүрэн /АН/, Ч.Амаржаргал /АН/, М.Мягмар /АН/, Б.Оюунболд /АН/, Ж.Халиунаа /АН/, Б.Батцогоо /АН/, Д.Оюунгэрэл /АН/, З.Батбагана /МАН/, А.Ганболд /МАН/ 11 тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэй сонгогдон ажиллахаар боллоо.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7709
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%