Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА. /2022.07.18/

2022-07-11

         Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй санаачилгатай ажилласан ажилтан, албан хаагчид, иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон” медалийг гардууллаа.

          Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Д.Отгонбаатар, ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч, И.Даваадорж, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Ц.Содхүү, Т.Уламбаяр, Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч С.Энхтайван, ИТХ-ын  Ажлын албаны дарга Д.Бямбаа нар гардуулан өгч, нийт шагнагдсан иргэд, ажилтан албан хаагчдад баяр хүргэн амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4279
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
251 / 6%