Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

НОМ ХАНДИВЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. /2022.09.12-3/

2022-09-12

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”-д номын фонд бүрдүүлэх зорилгоор “Ном хандивлах 7 хоног”-ийн аяныг санаачилж байгаа билээ.

          Өнөөдөр /2022.09.12/ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Мягмарсүрэн, Т.Найдан, дүүрэг дэх Улсыг бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Наранхүү нар хамт олноо төлөөлөн тус “Ном хандивлах 7 хоног”-ийн аяныг дэмжин ном хандивлалаа.

           Хандивлах номыг 2022 оны 09 дүгээр сарын 05-12-ны хооронд дүүргийн ИТХ-ын Ажлын албаны 304 тоот өрөөнд ажлын цагаар хүлээн авна.

           Иймд иргэд та бүхнийг аянд нэгдэж, ном хандивлахыг уриалж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4276
2948 / 69%
834 / 20%
244 / 6%
250 / 6%