Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-09-15

          Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн 2022 оны ээлжит гуравдугаар хуралдаан харьяалагдах асуудлын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.

           Тус хуралдаанаар:

  1. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
  2. Дүүргийн Улаан загалмайн хорооноос хүргүүлсэн саналыг тус тус хэлэлцэн холбогдох санал дүгнэлтийг гаргалаа.

           Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Х.Алтаншагай, ИТХ-ын Төлөөлөгч Т.Найдан, Д.Ядамжав, Ч.Ариунчимэг, дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд хурандаа Б.Батбилэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Улаан загалмайн хорооны дарга Н.Ганчимэг нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4276
2948 / 69%
834 / 20%
244 / 6%
250 / 6%