Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ЯЙЗҮ ХОТЫН УДИРДЛАГУУД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2023-07-05

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи тэргүүтэй Яйзү хотын захиргааны удирдах албан тушаалтан, албан хаагчид, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ишида Эрико тэргүүтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Шимомура Казүхико тэргүүтэй Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд нийт 17 төлөөлөгчид 2023 оны 07 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт ажиллаж, албан уулзалт хийлээ.
Уулзалтад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, албад хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцон талуудын хамтын найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэх, цаашид илүү олон салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.
Чингэлтэй дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Яйзү хоттой 2018 оноос эхлэн Хамтран ажиллах санамж бичиг байгуулан боловсрол, соёл урлаг, спорт, төрийн захиргаа, үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр тасралтгүй хамтран ажиллаж байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4256
2939 / 69%
825 / 19%
244 / 6%
248 / 6%