Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТЭГШ БОЛОМЖИЙГ ОЛГОЁ” АЯН

2023-10-02

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангаж, төрийн үйлчилгээгээр тэгш хүртээмжтэй үйлчлүүлэх боломжийг сайжруулах чиглэлээр дүүргийн төрийн байгууллагын эрх, үүрэг оролцоо, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бэрхшээлийг шийдвэрлэх, дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдэнд зориулсан эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэд, олон нийтийн шинэлэг, бүтээлч санал, санаачилгуудыг дэмжиж төр, иргэний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломжийг олгоё” аяныг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Иймд Иргэд, Аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг аянд нэгдэж, хороотойгоо хамтран шинэлэг санал, санаачилга гарган бүтээлч ажил, өрнүүлэхийг уриалж байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%