Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

“ХӨГЖЛИЙН ТӨВД -ХҮН” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-12-12

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ бусадтай харилцах харилцаа, хандлага, ур чадвартаа үнэлэлт дүгнэлт өгөх, хүний хөгжлийн элементүүдийг байгууллагын болон нийгмийн хөгжилтэй уялдуулан танин мэдэх, иргэд, олон нийттэй харилцах харилцаа, хандлагын талаар мэдээлэл олгох зорилгоор “Хөгжлийн төвд-хүн” сэдэвт сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 11,12-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.
“Хөгжлийн төвд -хүн” сэдэвт сургалтад дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа, Хурлын Төлөөлөгч, Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан болон дүүргийн 1-24 дүгээр хороодын Сайн дурын иргэдийн зөвлөлийн ахлагч, нарийн бичиг, нийтийн эргүүлүүд оролцлоо.
Сургалтыг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат нээж, “Хувь хүний хөгжил, харилцаа хандлага, байгууллагын соёл” сэдэвт сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвийн Хүний хөгжил судлаач, сургагч багш М.Мөнхжаргал, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гадаад улсын сайн туршлага”-ыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга М.Туяа, дүүргийн нутаг дэвсгэр дэх гэмт хэрэг зөрчлийн талаарх 2023 оны мэдээллийг дүүргийн цагдаагийн газрын Гэр бүл, хүүхэд урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Б.Насантогтох, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Б.Ганцэцэг нар өглөө.
Энэхүү сургалтаар Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Сайн дурын иргэдийн зөвлөлийн ахлагч, нарийн бичиг, нийтийн эргүүлүүдэд Төр, ард түмэндээ үйлчилж, чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлах, Төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлын талаар нэгдсэн ойлголтод хүргэхийг зорьсон юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%