Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

ШХА-ийн дэмжлэгтэй хэрэгжсэн Засаглалыг дэмжсэн төслүүдийн үр дүнг хэлэлцлээ

2023-12-28

Швейцарын хөгжлийн агентлаг Засаглалыг дэмжих үндсэн зорилгынхоо хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнг хэлэлцэх уулзалтыг /2023.12.15/ Төрийн ордонд зохион байгуулав. Мөн тус байгууллагын дэмжлэгтэй төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой хуваарилах зорилго бүхий “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл хэрэгжиж дууслаа.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” төсөл нь Иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн төрийн тогтвортой үйлчилгээ үзүүлэх, чадавхажсан, ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг засаг захиргааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах гол зорилго бүхий гурван дэд төслөөс бүрдсэн юм. Тодруулбал, Швейцарын хөгжийн агентлаг болон УИХ-ын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” нь дэд төсөл, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслүүд багтаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7710
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
317 / 4%