Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ - ГЭРЛЭХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-17

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Олон улсын “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан монгол ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хамтын амьдралын утга учир, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” арга хэмжээг Засаг даргын Тамгын газар, Гэрлэх ёслолын ордон болон дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “Гэрлэх ёслол”-ын арга хэмжээг зохион байгууллаа.
“Аз жаргалтай гэр бүл - Гэрлэх ёслол”-ийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Ядамжав, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч З.Бямбажав, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг нар оролцсон юм.
“Аз жаргалтай гэр бүл - Гэрлэх ёслол”-ийн дүүргийн онцлох 8 гэр бүлийн танилцуулгыг товч дурдвал:
- 18-р хорооны иргэн Ч.Болдбаатар ”Алтан хурим”
- 2-р хорооны иргэн Ж.Буянтогтох ”Мөнгөн хурим”
- 14-р хорооны иргэн Ж.Золжаргал ”Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, төрийн албан хаагч”
- 2-р хорооны иргэн Л.Балжинням ”Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, төрийн албан хаагч”
- 16-р хорооны иргэн Г.Оюунбаяр ”6 ба түүнээс дээш хүүхэдтэй 35 хүртэлх насны гэр бүл”
- Т.Түмэнбаяр ”Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагчийн гэр бүл”
- 6-р хорооны иргэн Б.Содномпил ”Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн албан хаагчийн гэр бүл”
- 5-р хорооны иргэн Б.Пүрэвзол ”Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн албан хаагчийн гэр бүл” тус тус оролцлоо.
Гэр бүлийн гишүүд бие биенийхээ ялгаатай байдал, хэрэгцээг ойлгон хүндэтгэх, хайрлах, энхрий үрсээ эрүүл, осол аюулгүй, амар тайван өсгөн бойжуулах, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, өсвөр насны хүүхэд, залуустаа анхаарал тавьж, найз нь, түшиг тулгуур нь байх, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихийг уриалж байна.
Аз жаргалтай гэр бүлээс аз жаргалтай нийгэм бий болдог.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%